Долдугаар сарын сүүлээр манай 38 ажилтан гэр бүлийнхээ хамт Хөвсгөл нуурын эрэгт гурван өдрийн аян хийлээ. Жил бүрийн зуны аян маань хотын хэмнэлээс түр холдож, өөр хэлтсийн хамт олонтойгоо ойр танилцах сайхан боломж болдог.



Аяны хөтөлбөрт уулын явган аялал, завиар нуурт аялах, хүүхдүүдэд зориулсан тэмцээн, оройн галын дэргэдэх дуу хөгжим багтлаа. Мэдээж хамгийн их хүлээгдсэн нь хэлтэс хоорондын волейболын тэмцээн байсан бөгөөд энэ жил дэд бүтцийн баг аваргалаа.
Ирэх жилийн аяны чиглэлийг ажилтнууд өөрсдөө санал хураалтаар сонгоно. Одоогоор Тэрэлж, Хустай хоёр тэргүүлж байна.