Энэхүү Нууцлалын бодлого нь КОДИНГ ХХК (цаашид «КОДИНГ», «бид») манай вэб сайт, бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглах явцад таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалахыг тайлбарлана. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
Та бидэнтэй холбогдох, үйлчилгээ захиалах, арга хэмжээнд бүртгүүлэх, мэдээллийн товхимолд бүртгүүлэх үед дараах мэдээллийг өөрөө өгнө:
Мөн вэб сайтыг ашиглах үед хөтчийн төрөл, IP хаяг, зочилсон хуудас, зочилсон огноо, цаг зэрэг техникийн мэдээлэл автоматаар бүртгэгдэж болно.
Бид таны мэдээллийг дээрх зорилгоос өөр зорилгоор ашиглахгүй бөгөөд, шинэ зорилго гарвал танаас тусад нь зөвшөөрөл авна.
Манай вэб сайт хэлний сонголт, нэвтрэлт зэрэг зайлшгүй тохиргоог хадгалах, зочлолын ерөнхий статистик гаргах зорилгоор күүки ашигладаг. Та хөтчийнхөө тохиргоогоор күүкиг хааж болох ч энэ тохиолдолд сайтын зарим хэсэг бүрэн ажиллахгүй байж болно.
Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй, түрээслэхгүй. Дараах тохиолдолд л хамгийн бага шаардлагатай хэмжээгээр дамжуулна:
Холбоо барих маягтаар ирсэн мэдээллийг хүсэлтийг шийдвэрлэснээс хойш 2 жил, гэрээний баримтыг хуульд заасан хугацаанд хадгална. Мэдээллийн товхимолын бүртгэлийг та бүртгэлээ цуцлах хүртэл хадгална. Хугацаа дууссан мэдээллийг бид устгах буюу хэн болохыг тодорхойлох боломжгүй болгоно.
Бид мэдээллийг шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжуулж, Монгол Улсад байрлах серверт хадгална. Мэдээлэлд зөвхөн ажлын шаардлагаар эрх бүхий ажилтан хандах ба хандалт бүрийг бүртгэдэг. Ажилтнууд маань нууцлалын гэрээ байгуулж, мэдээллийн аюулгүй байдлын сургалтад жил бүр хамрагддаг.
Эдгээр эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу. Бид хүсэлтийг ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ.
Манай үйлчилгээ байгууллагад зориулагдсан тул бид 16 нас хүрээгүй хүүхдийн мэдээллийг зориуд цуглуулдаггүй. Хэрэв ийм мэдээлэл санамсаргүйгээр ирсэн бол мэдмэгц устгана.
Бид энэхүү бодлогыг хууль тогтоомж, үйлчилгээний өөрчлөлттэй уялдуулан шинэчилж болно. Шинэчилсэн хувилбарыг энэ хуудсанд нийтэлж, хуудасны дээд хэсэгт шинэчилсэн огноог тэмдэглэнэ. Томоохон өөрчлөлтийн талаар харилцагчдад и-мэйлээр урьдчилан мэдэгдэнэ.
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтийг дараах хаягаар илгээнэ үү: КОДИНГ ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол. И-мэйл: [email protected], утас: 7000-2013.