Нэгэн хувийн их сургууль цахим хичээлээ гурван өөр хэрэгслээр явуулдаг байсан тул оюутнууд даалгавраа хаана илгээхээ андуурч, багш нар дүнгээ гурван газраас нэгтгэдэг байлаа.
Шийдэл
Бид хичээлийн материал, видео лекц, даалгавар, шалгалт, дүнгийн бүртгэлийг нэг дор нэгтгэсэн платформыг бүтээж, их сургуулийн оюутны бүртгэлийн системтэй холбосон. Платформ «КОДИНГ Клауд»-ын Монголд байрлах серверт ажилладаг тул ачаалал өндөр үед ч хурдтай.

- Видео лекцийг хурд тохируулан, хадмалтай үзэх
- Шалгалтыг санамсаргүй асуултын сангаас үүсгэх, цаг хэмжих
- Даалгаврын хуулбарыг илрүүлэх
- Багш, оюутан, эцэг эхэд зориулсан тусдаа самбар
| Үзүүлэлт | Үр дүн |
|---|---|
| Идэвхтэй оюутан | 12 000 |
| Нэг өдрийн дээд ачаалал | 9 400 зэрэг хэрэглэгч |
| Платформын ажиллагаа (uptime) | 99.97% |
| Багш нарын дүн нэгтгэх хугацаа | 5 дахин багассан |
Сургуулийн хичээлийн шинэ жилээс эхлэн бүх хөтөлбөр шинэ платформ руу шилжсэн.
