Ахлах PHP хөгжүүлэгч
Байгууллагын вэб систем, API-г зохиож хөгжүүлэх, багийн гишүүдийн бичсэн кодыг хянаж, чиглүүлэх.
- PHP 8, Laravel эсвэл Symfony дээр 4-өөс доошгүй жил ажилласан
- MySQL, PostgreSQL өгөгдлийн сангийн хүсэлтийг оновчлох чадвартай
- Git ашиглан багаар ажиллаж, код хянаж байсан
- Англи хэлээр техникийн баримт бичиг уншдаг
Сүлжээ, серверийн инженер
Харилцагч байгууллагын сервер, сүлжээ, нөөцлөлтийн системийг суурилуулж, 24/7 хяналтын ээлжид оролцох.
- Linux системийн администратороор 3-аас доошгүй жил ажилласан
- Cisco эсвэл MikroTik төхөөрөмж тохируулж байсан
- VMware эсвэл Proxmox виртуалчлалын туршлагатай
- Ээлжийн жижүүрт гарах боломжтой
UI/UX дизайнер
Вэб болон мобайл аппын хэрэглэгчийн туршлагыг судалж, загвар, прототипийг бэлтгэх.
- Figma дээр 2-оос доошгүй жил ажилласан
- Дизайны систем бүтээж байсан ажлын жишээтэй
- Хэрэглэгчийн судалгаа хийж, дүгнэлт гаргах чадвартай
- HTML, CSS-ийн суурь мэдлэгтэй бол давуу тал
Дадлагажигч хөгжүүлэгч
Туршлагатай ментортой хамт бодит төсөл дээр ажиллаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх.
- Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй эсвэл төгссөн
- JavaScript эсвэл Python хэлний суурь мэдлэгтэй
- Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй
- Долоо хоногт 30 цаг ажиллах боломжтой