Наадмын баярын өмнөх баасан гарагт бүх салбарын хамт олон Тэрэлжийн аялал жуулчлалын бүсэд цуглаж, жил бүрийн уламжлалт «Хамт олны наадам»-аа тэмдэглэлээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн салбарын бүх 45 ажилтан гэр бүлийнхэнтэйгээ хамт оролцсон.




Өдрийн хөтөлбөр өглөөний хамтарсан цайнаас эхэлж, багуудын уралдаан, үдийн хоол, шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн. Хэлтсүүд холилдон зургаан баг болж өрсөлдсөн нь бие биенээ илүү сайн таних боломж олгосон.
Багуудын уралдааны дүн
| Байр | Баг | Оноо |
|---|---|---|
| 1 | «Сервер гацахгүй» | 86 |
| 2 | «Хоёр шатлалт» | 79 |
| 3 | «Код ба Кофе» | 74 |
| 4 | «Шөнийн ээлж» | 68 |
Жилийн турш дэлгэцийн цаана хамт ажилладаг хүмүүс нэг өдөр хамт инээх нь хамгийн сайн багийн сургалт.
Хүний нөөцийн хэлтэс
Зохион байгуулалтад гар бие оролцсон сайн дурынхандаа баярлалаа. Дараа жил уулзъя!