300 гаруй ажилтантай нэгэн төрийн байгууллага өдөрт 400 орчим албан бичиг цаасаар хүлээн авч, гараар бүртгэн, хэлтэс хооронд зөөж шилжүүлдэг байв. Бичиг хаана, хэнд байгааг хянах боломжгүй, хариу өгөх хугацаа хэтрэх нь элбэг байлаа.
Шийдэл
Бид ирсэн, явсан бичиг, дотоод тушаал шийдвэр, гэрээг нэг дор бүртгэх, шилжүүлэх, цахим гарын үсгээр баталгаажуулах системийг нэвтрүүлсэн. Систем нь байгууллагын дотоод сүлжээнд, өөрсдийн серверт ажилладаг.

- Бичиг бүрийн хариу өгөх хугацааг автоматаар хянах, хугацаа дөхөхөд сануулах
- Хэлтэс, албан тушаалаар эрх тохируулах, бүх үйлдлийн түүх хадгалах
- Цахим гарын үсэг, тамгаар баталгаажуулах
- Архивын бүртгэлийг автоматаар үүсгэх
| Үзүүлэлт | Өмнө | Одоо |
|---|---|---|
| Бичиг бүртгэх хугацаа | 15 минут | 2 минут |
| Хугацаа хэтэрсэн хариу | 22% | 3% |
| Сард хэвлэсэн цаас | 60 000 хуудас | 9 000 хуудас |
Мэдээллийн аюулгүй байдлын шаардлагын дагуу систем гаднын сүлжээнээс тусгаарлагдсан бөгөөд манай баг жилд хоёр удаа нэвтрэлтийн туршилт хийж, эмзэг байдлыг шалгадаг.