КОДИНГ-ийн намрын дадлагын хөтөлбөр 9-р сарын 1-нд эхэллээ. Энэ жил 140 гаруй оюутан бүртгүүлснээс сонгон шалгаруулалтаар 12 оюутан тэнцэж, дөрвөн сарын турш манай инженерүүдтэй мөр зэрэгцэн бодит төсөл дээр ажиллана.

Дадлагын чиглэлүүд
- Вэб хөгжүүлэлт — 4 оюутан
- Мобайл апп — 2 оюутан
- Серверийн дэд бүтэц — 3 оюутан
- Мэдээллийн аюулгүй байдал — 2 оюутан
- Чанарын баталгаа — 1 оюутан
Эхний долоо хоногтоо л жинхэнэ системийн код дээр ажиллана гэж бодоогүй. Ментор маань алдаа бүрийг минь тайлбарлаж өгдөг.
Н. Мишээл, дадлагажигч
Хөтөлбөрийн журам
Дадлагын зорилго, сонгон шалгаруулалт, менторын үүрэг, дүгнэх журамтай доорх баримтаас танилцана уу.
Дараагийн дадлагын бүртгэл 2027 оны 1-р сард нээгдэнэ. Одоо нээлттэй байгаа ажлын байрнуудыг «Карьер» хуудаснаас харна уу.