Хоёрдугаар сард нээлтээ хийсэн «КОДИНГ Клауд» үүлэн үйлчилгээ маань долоон сарын дотор 140 гаруй байгууллагын итгэлийг хүлээлээ. Есдүгээр сарын 2-нд харилцагчдадаа зориулсан уулзалтын үеэр бид үйлчилгээний хоёр дахь шатны шинэ боломжуудыг танилцууллаа.

Шинээр нэмэгдсэн боломжууд
- Удирдлагатай PostgreSQL ба MySQL мэдээллийн сан: шинэчлэл, хяналтыг бид хариуцна
- Өдөр бүрийн автомат нөөцлөлт, хуулбарыг Эрдэнэт дэх нөөц байршилд хадгална
- Файл, зураг, архивт зориулсан обьект хадгалах сан
- Хэрэглээ, зардлаа бодит цагаар харах удирдлагын самбар
Монгол байгууллагууд өгөгдлөө эх орондоо, найдвартай, хүртээмжтэй үнээр хадгалах боломжтой болох нь бидний зорилго. Харилцагчдын хамгийн их хүссэн боломжуудыг эхэлж нэмлээ.
КОДИНГ-ийн гүйцэтгэх захирал
Одоогийн харилцагчид шинэ боломжуудыг 10-р сарын 1 хүртэл үнэгүй туршиж үзэх боломжтой.