Манай хамт олон технологийн тухай монгол хэлээр ярилцдаг «Код ба Кофе» подкастаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Дугаар бүрт инженерүүд маань өдөр тутмын ажлынхаа сонирхолтой түүх, алдаанаас сурсан зүйлс, шинэ технологийн талаар чөлөөтэй ярилцана.

Подкастын эхлэлийн аяыг манай програм хангамжийн хэлтсийн хөгжүүлэгч Б. Ананд Python хэл дээр бичсэн жижиг программаар бүтээжээ. Хөгжмийн нот бүрийг кодоор зурсан гэхэд болно.
Эхний дугааруудад
- Монголд нээлттэй эхийн хөгжүүлэлт хаана явж байна вэ?
- Шөнийн 3 цагийн сервер гацалт: бидний хамгийн урт шөнө
- Оюутнаас ахлах инженер хүртэл: карьерын зөвлөгөө
- Хиймэл оюун ухаан хөгжүүлэгчийн ажлыг хэрхэн өөрчилж байна вэ?
Бид мэддэг зүйлээ хуваалцах тусам Монголын технологийн хамт олон илүү хурдан өсөнө гэдэгт итгэдэг.
Д. Солонго, подкастын хөтлөгч
Анхны дугаар 6-р сарын эхээр гарна. Шинэ дугаар гарах бүрт мэдэгдэл авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд бүртгүүлээрэй.