Хувийн эмнэлгийн цаг захиалгын мобайл апп

0
удаа үзсэн
Эмч болон үйлчлүүлэгч таблет дээрх цаг захиалгыг хамтдаа харж байна

12 эмчтэй нэгэн хувийн эмнэлэг цагаа зөвхөн утсаар захиалдаг байсан тул ажлын өглөө бүр утасны шугам завгүй, харилцагчдын 30 орчим хувь нь холбогдож чадалгүй өөр эмнэлэг сонгодог байв.

Шийдэл

Бид iOS, Android дээр ажиллах цаг захиалгын апп болон эмнэлгийн ресепшинд зориулсан вэб самбарыг 4 сарын хугацаанд бүтээсэн. Үйлчлүүлэгч эмчээ сонгож, сул цагийг шууд харж захиалах, шинжилгээний хариугаа апп-аар хүлээн авах боломжтой боллоо.

Эмч таблет дээр өвчтөний мэдээлэл харж, тэмдэглэл хөтөлж байна
Эмч нар өдрийн хуваариа таблетаас хардаг боллоо.
  • Эмч, үйлчилгээгээр сул цаг хайх, нэг товшилтоор захиалах
  • Цаг болохоос 24 ба 2 цагийн өмнө сануулга илгээх
  • Цуцалсан цагийг хүлээлгийн жагсаалтад автоматаар санал болгох
  • Шинжилгээний хариу, эмчийн зөвлөгөөг аюулгүй сувгаар хүргэх
ҮзүүлэлтӨмнөОдоо
Утсаар ирэх дуудлага (өдөрт)32090
Ирээгүй үйлчлүүлэгчийн хувь18%6%
Апп-аар захиалсан цагийн хувь—72%

Ресепшиний ажилтнууд маань утсанд хариулахаа больж, эмнэлэгт ирсэн хүмүүстэйгээ илүү анхааралтай харилцдаг боллоо.

Эмнэлгийн гүйцэтгэх захирал

Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн мэдээлэл эмзэг тул бүх өгөгдлийг Монголд байрлах серверт шифрлэн хадгалж, хандалтыг эрхийн түвшнээр хязгаарласан.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Цэнхэр гэрэлтэй өрөөнд код харуулж буй зөөврийн компьютер

Хиймэл оюун ухааны хэрэгслүүд одоо зөвхөн том компаниудын тансаглал биш. Зөв эхэлбэл жижиг байгууллага ч бичиг баримт боловсруулах, харилцагчийн асуултад

КОДИНГ-ийн баг оффисдоо гэрчилгээ авсан баяраа тэмдэглэж байна

2018 оноос хойш ISO/IEC 27001 гэрчилгээ эзэмшиж буй КОДИНГ ХХК мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо стандартын шинэ, ISO/IEC 27001:2022 хувилбарт

Цэнхэр гэрэлтэй дата төвийн сүлжээний тавиур

Олон улсын ачаа тээврийн нэгэн компани 9 жилийн настай серверүүд дээр захиалга, тээврийн хяналт, санхүүгийн программаа ажиллуулдаг байв. Тоног төхөөрөмж