Байгууллагын нууц үгийн бодлого: 2026 онд юуг өөрчлөх вэ?

0
удаа үзсэн
Гинжээр ороож, цоожилсон ухаалаг утас

Байгууллагын мэдээлэл алдагдах тохиолдлын ихэнх нь нарийн халдлагаас биш, сул эсвэл давхар ашигласан нууц үгээс эхэлдэг. Манай аюулгүй байдлын баг өнгөрсөн жил 40 гаруй байгууллагад аудит хийхэд тэдний 3/4 нь нууц үгийн бодлогоо 5-аас дээш жил шинэчлээгүй байсан.

Хуучин дүрмүүд яагаад ажиллахгүй байна вэ?

«90 хоног тутам солих», «том үсэг, тоо, тэмдэгт заавал оруулах» гэх мэт дүрэм ажилтнуудыг Нууц2026! маягийн таахад хялбар загвар руу түлхдэг. Олон улсын стандартууд ч одоо урт, санахад хялбар нууц үг болон хоёр шатлалт баталгаажуулалтыг илүүд үзэж байна.

Бидний зөвлөдөг 6 алхам

  1. Нууц үгийн доод уртыг 14 тэмдэгт болгох, үг хэллэгээр бүтээхийг зөвлөх
  2. Нууц үгийг хугацаагаар биш, алдагдсан сэжиг гарсан үед л солиулах
  3. Бүх систем дээр хоёр шатлалт баталгаажуулалтыг (2FA) заавал болгох
  4. Нууц үгийн менежер ашиглуулж, давхар ашиглалтыг хориглох
  5. Алдагдсан нууц үгийн жагсаалттай тулгаж, ийм нууц үгийг хүлээн авахгүй байх
  6. Админ эрхтэй дансуудыг тусад нь, илүү хатуу хяналттай байлгах

Хамгийн сайн нууц үгийн бодлого бол ажилтан дагаж мөрдөж чадах бодлого юм. Хэт хатуу дүрэм цаасан дээр л үлддэг.

КОДИНГ, мэдээллийн аюулгүй байдлын ахлах зөвлөх

Хаанаас эхлэх вэ?

АлхамХугацааХариуцагч
Одоогийн бодлого, дансны аудит1 долоо хоногIT алба
2FA-г имэйл, VPN дээр нэвтрүүлэх2 долоо хоногIT алба
Нууц үгийн менежер, ажилтны сургалт1 сарIT алба, хүний нөөц
Шинэ бодлогыг баталж мөрдүүлэх1 сарУдирдлага

Хэрэв танай байгууллага бодлогоо шинэчлэх гэж байгаа бол манай баг үнэгүй анхан шатны үнэлгээ хийж, танай нөхцөлд тохирсон төлөвлөгөө гаргаж өгнө.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Цэнхэр гэрэлтэй өрөөнд код харуулж буй зөөврийн компьютер

Хиймэл оюун ухааны хэрэгслүүд одоо зөвхөн том компаниудын тансаглал биш. Зөв эхэлбэл жижиг байгууллага ч бичиг баримт боловсруулах, харилцагчийн асуултад

КОДИНГ-ийн баг оффисдоо гэрчилгээ авсан баяраа тэмдэглэж байна

2018 оноос хойш ISO/IEC 27001 гэрчилгээ эзэмшиж буй КОДИНГ ХХК мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо стандартын шинэ, ISO/IEC 27001:2022 хувилбарт

Цэнхэр гэрэлтэй дата төвийн сүлжээний тавиур

Олон улсын ачаа тээврийн нэгэн компани 9 жилийн настай серверүүд дээр захиалга, тээврийн хяналт, санхүүгийн программаа ажиллуулдаг байв. Тоног төхөөрөмж