Шоп Онлайн бүтээгдэхүүний лого
Вэб платформ

Шоп Онлайн

Хувилбарууд:
Вэб дэлгүүрДэлгүүрийн касс
Хүн зөөврийн компьютер дээр онлайн дэлгүүрээс худалдан авалт хийж байна
Танилцуулга

Гол боломжууд

Ангилал:
Вэб платформ
Хувилбарууд:
Вэб дэлгүүр, Дэлгүүрийн касс

Шоп Онлайн нь вэб дэлгүүр болон дэлгүүрийн кассыг нэг барааны жагсаалт, нэг үлдэгдэлтэйгээр ажиллуулдаг худалдааны платформ юм. Онлайнаар зарагдсан бараа кассын үлдэгдлээс шууд хасагдана.

  • Онлайн төлбөр: банкны карт болон QR кодоор төлбөр хүлээн авна.
  • Захиалгын мэдэгдэл: захиалга, хүргэлтийн явцыг худалдан авагчид SMS-ээр мэдэгдэнэ.
  • Урамшуулал: хямдрал, купон, урамшууллын код зарлана.
  • Касс: баркод уншигч, баримт хэвлэгч, карт уншигчтай ажиллана.
  • Тайлан: өдөр, сарын борлуулалтыг бараа, салбараар харуулна.

Үнэ: вэб дэлгүүр сард 150 000 ₮, касс нэг төхөөрөмжид сард 45 000 ₮.

Бусад шийдэл

Бусад бүтээгдэхүүн

Чихэвчтэй сурагч зөөврийн компьютер дээр цахим хичээл үзэж байна
Сургалт Клауд бүтээгдэхүүний лого
Вэб платформ

Сургалт Клауд

Сургалт Клауд нь сургалтын төв, их дээд сургууль, байгууллагын дотоод сургалтад зориулсан цахим сургалтын платформ юм. Хичээлээ байршуулаад суралцагчдаа урихад л хангалттай.

  • Нэг дор: видео хичээл, PDF материал, даалгаврыг нэг хуудаст байршуулна.
  • Шалгалт: тест, шалгалт автоматаар дүгнэгдэнэ.
  • Явцын хяналт: суралцагчийн ахицыг багш, удирдлага бодит хугацаанд харна.
  • Сертификат: сургалт дүүргэсэн хүнд автоматаар үүсгэж олгоно.
  • Шууд хичээл: онлайн хичээлийг хуваарьтайгаар зохион байгуулна.

Үнэ: 100 хүртэлх суралцагч сард 120 000 ₮. Түүнээс олон бол үнийн санал авна.

Хувилбарууд:
Дэлгэрэнгүй
Хоёр дэлгэц дээр вэбсайтын загвар зурж буй ажлын байр
Вэб Студио бүтээгдэхүүний лого
Вэб платформ

Вэб Студио

Вэб Студио нь программчлалын мэдлэггүйгээр байгууллагын вэбсайтаа өөрөө засаж, шинэчилдэг агуулгын удирдлагын систем юм. Сайтын загварыг манай дизайнерууд таны брэндийн өнгө, үсгийн хэлбэрт тохируулан бүтээнэ.

  • Хялбар засвар: мэдээ, хуудас, зургийн цомгийг энгийн засварлагчаар нэмнэ.
  • Олон хэл: монгол, англи, орос зэрэг хэлээр зэрэг ажиллана.
  • SEO бэлэн: хайлтын системд зориулсан тохиргоо анхнаасаа хийгдсэн.
  • Бүх дэлгэцэнд: гар утас, таблетад автоматаар зохицно.
  • Аюулгүй: SSL гэрчилгээ, өдөр бүрийн нөөцлөлт багтсан.

Үнэ: нэг удаагийн бүтээлт 2 500 000 ₮-өөс, хостинг ба дэмжлэг сард 60 000 ₮.

Хувилбарууд:
Дэлгэрэнгүй

Танай байгууллагад аль нь тохирохыг хамтдаа шийдье

Манай мэргэжилтэн танай ажлын онцлогийг сонсоод тохирох бүтээгдэхүүн, багцыг санал болгож, үнэгүй демо үзүүлнэ.