Хип хоп хөгжмийн урсгал монгол залуучуудын сонирхлыг ихээхэн татдаг. Энэ тал дээр нь үндэслэн залуучуудын дунд судалгаа хийснээр тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн эмэгтэй репперүүдээс яах аргагүй Jessi, эрэгтэй репперүүдийн хувьд Jay Park болон түүний гаргаж ирж буй Lngshot хамтлагийг сонгосон.
Дэлхийн хэмжээний одуудыг урьж ирэхэд амаргүй байдаг. Ихэнх нь Монголд тоглолт хийх тохиромжтой газар байдаггүй гэх ойлголттой. Мөн уран бүтээлчдийн хувьд “Монголд анх удаа очиж тоглолт хийхэд миний дууг сонсох болов уу” гэх айдас бага зэрэг ажиглагддаг. Jay Park хувьд нэлээд олон шат дараатай хүсэлт тавьсны үндсэн дээр ирж байна. 2024 онд Rain-ийг урьж авчрах үедээ мөн санал тавихад хүлээж аваагүй. Тиймээс Jay Park-ийн дээд үеийн уран бүтээлчдийг урьж авчирснаар Монголд ийм тоглолт болдог, ах эгч нар очиж дууллаа гэдэг зүйлийг харсан. Мэдээж хэрэг энэхүү үйл явц амаргүй байсан ч бид амжилттай зөвшөөрүүлж чадсан.
Бидний урьж буй уран бүтээлчид мөнгө харж биш харин сэтгэл хөдлөлөөр хандаж, урам зоригоор хөдөлдөг хүмүүс. Тэдэнд “Монголд яагаад ирэх ёстой вэ” гэдгийг нь дахин дахин сайтар ойлгуулсны үндсэн дээр зөвшөөрсөн.
Олон улсад танигдсан дуучид зургаадугаар сард маш шахуу хуваарьтай байдаг. Энэ завгүй хуваарийн дунд Монголд тоглолтоо хийж байгаа нь бид тэр хэмжээнд хүртэл ойлгуулж, ятгаж чадсаны үр дүн юм.
