“Хүнс групп” хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийг дэмжин “Nomadic Kickers” клубтэй хамтран ажиллана.
Тус хамтын ажиллагааны хүрээнд
- Спортоор дамжуулан хүүхдийн эрүүл мэндийг дэмжих
- “Талбайгаа тордъё” аяныг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх
- Хүүхдийн тоглох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах
- Тэдний аюулгүй орчин нөхцөлд тоглох боломжийг нэмэгдүүлэх
- Хөлбөмбөгийн спортод дуртай хүүхдүүдийн сонирхлыг дэмжих
- Мэргэжлийн багш, дасгалжуулагчид заавар зөвлөмж өгөхийн зэрэгцээ хүүхдүүдийг спортын зориулалтын хувцас хэрэгслээр хангах ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хамтын ажиллагааны гол зорилго нь “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ” орчныг бүрүүлж, аюул осолгүй орчинд тоглох боломжийг сайжруулахыг зорьж байгааг онцоллоо.
Дэлхийн шар айргийн соёлд “бүтээлч” шинэчлэлтийг хийж, хэвшмэл ойлголтыг эвдсэн Чехийн алдарт “Kozel” брэнд Монголд албан ёсоор хөл тавилаа!
Бөмбөрцгийн 40 гаруй орны залуусыг байлдан дагуулж, Чехийн 150 гаруй жилийн уламжлалыг өвөртөлсөн алдарт “Kozel” нь зүгээр нэг уламжлалт шар айраг биш юм. Энэ бол уух соёлыг бүтээлч байдлаар хөгжүүлж, амьдралд амт, сонголтод чанар нэмсэн шинэлэг хэв маяг.
– Coffee Namu яагаад Баристагийн Дэлхийн аваргатай хамтран кофе гаргахаар шийдсэн бэ?
– Монголын specialty coffee-ийн соёл жилээс жилд өргөжин тэлж байна. Өмнө нь хүмүүс кофег зөвхөн сэргээх ундаа гэж хардаг байсан бол өнөөдөр гарал үүсэл, боловсруулалт, амтны онцлогийг сонирхон судалдаг хэрэглэгчдийн хүрээ нэмэгдэж байна.
Бид энэ удаагийн хамтралаар зөвхөн шинэ бүтээгдэхүүн танилцуулахыг хүсээгүй. Харин дэлхийн түвшний мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, хэрэглэгчдэдээ шинэ амтны туршлага хүргэхийг зорьсон. Тиймээс 2024 оны Баристагийн Дэлхийн аварга Mikael Jasin-тай хамтран энэхүү кофег гаргасан юм.
– Mikael Jasin-тай хамтран ажиллах явц ямар байсан бэ?
– Үр сонголтоос эхлээд боловсруулалт, амтны чиглэл, хууралтын арга барил зэрэг бүх шатанд хамтран ажилласан. Олон төрлийн үр туршиж, санал солилцсоны эцэст Colombia улсын Nariño бүсийн El Tablon кофег сонгосон юм.
Mikael-ийн хувьд кофе бол зөвхөн амт биш, харин хүмүүсийг холбодог туршлага гэж үздэг. Энэ үзэл санаан дээр тулгуурласан.
Эрчим хүчний салбарт маргаашаас эхлэн улс орон даяар ажил хаялт эхлэх талаар хэвлэлийн хурал зарлалаа. Тодруулбал тус салбарт зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон талаар Эрчим хүчний яаманд мэдэгдэл хүргүүлсэн байна.
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ажил хаялтыг зохион байгуулах Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хүсэлтийн дагуу яаман дээр очиж уулзалт хийсэн байна. Гэвч цалинг 10 хувиар нэмэгдүүлэх сайдын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа улс орон даяар эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар Монголын Эрчим хүч, Геологи, Уул Уурхайн Үйлдвэрчний Эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж “Юуны өмнө Эрчим хүчний салбарын ажил хаялт ХҮН нам эсвэл сайд Б.Найдалаа гэдэг хүний эсрэг хийж байгаа улс төрийн үйлдэл биш.
Бидний энэ тэмцэл Б.Найдалаа сайдыг томилогдохоос өмнө эхэлсэн гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Ажил хаях нөхцөл бүрдээд гурван сар болсон. Харин ажил хаялтад нэгдэх санал хураалт явуулаад нэг сар болж байна. Ингээд энэ сарын 22-ны өдөр ажил хаялт хийх товоо хуулийн дагуу хүргүүлсэн. Ажил хаялт бол зөвхөн цалингийн асуудал бус зарчмын зөрүүтэй 12 саналыг бид хүргүүлсэн байгаа.
Тухайлбал цалингаас гадна салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, орон нутгийн нэмэгдэл гэх мэтээр нэрлэж болно.
Биднийг ажил хаялт зарлах талаар санал асуулга явуулахдаа хэвлэлийн хурлаар зарлаж байсан. Энэ хугацаанд хэлэлцээ хийх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Ингээд 24-ний өдөр Эрчим хүчний яамнаас бидэнд албан бичиг хүргүүлсэн.
Уг албан бичигт цалин нэмэх талаар тодорхой санал ирээгүй. Ерөнхийдөө цалин нэмэхээр тооцоо судалгаа хийж байна гэх утгатай хариу ирсэн.
Тооцоо судалгааны асуудал бол хэдэн сар үргэлжилж байгаа. Тиймээс ийм тодорхой бус санал ирүүлсэн учраас бид хэлцэлд орохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин маргааш нь буюу 25-ны өдөр сайдын зүгээс уулзалт хийе гэсэн хүсэлтийн дагуу 26-ны өдөр Түр хороо уулзсан.
Сайдын зүгээс цалинг 10 хувиар нэмэгдүүлэх санал тавьсан ч захиргаа, удирдлагын ажилтнуудын цалинг нэмэхгүй гэсэн байр суурьтай байна. Харин бид бүх ажилчдын цалинг 30 хувь ба түүнээс дээш хувиар өсгөх саналтай байсан ч энэ талаар тодорхой санал хүлээсэнгүй.
